Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрлийг 2025 оны гуравдугаар сараас олгож эхэлснээ Торонтод болсон уул уурхайн чуулга уулзалтын үеэр зарлажээ

Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрлийг 2025 оны гуравдугаар сараас олгож эхэлснээ Торонтод болсон уул уурхайн чуулга уулзалтын үеэр зарлажээ

Дэлхийн уул уурхайн олон улсын чуулган уулзалт Канад улсын Торонто хотод гуравдугаар сарын 2-нд эхэлсэн бөгөөд Монгол Улсаас Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөллүүд хамтран оролцож байна.

93 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад Монгол Улс эрдэс баялгийн салбарын томоохон төсөл боломжуудыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаагийн зэрэгцээ шинэ түншлэлийг судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх яриа хэлцлүүдийг өрнүүлж байгаа юм. Тухайлбал, дээрх арга хэмжээний үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрлийг 2025 оны гуравдугаар сараас олгож эхэлснээ зарлажээ.

Монгол Улс 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй юм. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 2700 гаруй лиценз олгогдсоноос 900 гаруй нь хайгуулынх бол үлдсэн нь ашиглалтын лиценз эзэлдэг.

Мөн дээрх арга хэмжээний үеэр “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулах аж.

Чуулга уулзалт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд 135 орны 30 мянга орчим төлөөлөгч оролцож, 1100 үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.