Улаанбурхан өвчний долоо дахь тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ

Улаанбурхан өвчний долоо дахь тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ

Улаанбурхан өвчний долоо дахь тохиолдол лабораториор батлагдсан болохыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.04/ мэдээллээ.

Батлагдсан тохиолдлууд 2025 оны хоёрдугаар сарын 12-23 болон хоёрдугаар сарын 27-ноос 3-р сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд юм байна.  Иймд 2025 оны хоёрдугаар сарын 12-23 болон хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг анхаарууллаа. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор тодруулах зүйлс байвал 89016199, 75 103 100 тоот утсанд хандахыг зөвлөж байна.

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.