ОБЕГ: Зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна

ОБЕГ: Зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна

Цагаан сараар айл өрхүүд зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн золголт хийхээр хөдөө орон нутаг руу явахдаа автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүйгээс цасанд суух, авто осол гарах мэт эрсдэл өндөр байдаг тул анхаарал болгоомжтой шинэлэхийг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.