Гуравдугаар сарын 1-ээс нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр шинэ чиглэл нэвтрүүлжээ

Гуравдугаар сарын 1-ээс нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр шинэ чиглэл нэвтрүүлжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс гуравдугаар сарын 1-нээс хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Тодруулбал, тухайн хоёр шинэ чиглэл нь М:1A “5 шар-Мөнгөн завъяа”, М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”гэсэн чиглэлд үйлчилж байгаа юм.  Энэхүү хоёр чиглэлийг төв зам дагуу нэмсэн ч үндсэн чиглэл болох М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл иргэдэд хэвээр үйлчилж байгаа юм.

Сануулахад, нийтийн тээврийн чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэхийг онцолж байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээвэрт 1000 гаруй том оврын автобус үйлчилгээнд гардаг бол амралтын өдрүүдэд 900 гаруй автобус үйлчилдэг.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө