“Оскар-2025” наадмын "Шилдэг кино" шагналыг Америкийн найруулагч Шон Бейкерийн "Anora" кино хүртлээ

“Оскар-2025” наадмын "Шилдэг кино" шагналыг Америкийн найруулагч Шон Бейкерийн "Anora" кино хүртлээ

Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын наадмын 97 дахь удаагийн шагнал гардуулах ёслол  Лос-Анжелес хотын “Долби” театрт боллоо. Энэ удаагийн наадмыг комедиан Конан О’Брайен хөтлөв.

“Оскар-2025” наадмын "Шилдэг кино" шагналыг Америкийн найруулагч Шон Бейкерийн "Anora" (2024) кино хүртлээ. Нийт 6 шагналд нэр дэвшээд байсан тус кино мөн "Шилдэг найруулагч", "Шилдэг эвлүүлэг", “Шилдэг эх зохиол” "Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд шалгарсан юм. Харин хамгийн олон (13) төрөлд нэр дэвшээд байсан найруулагч Жак Аудиардын “Emilia Pеrez” кино хоёр шагнал хүртлээ.

Шилдэг кино: "Anora" 

Шилдэг найруулагч: Шон Бейкер (Анора)

Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Майки Мэдисон (Анора)

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Адриен Брод (The Brutalist)

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киран Калкин (A Real Pain)

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Зои Салдана (Emilia Perez)

Шилдэг анимейшн: Flow

Шилдэг зураглаач:  The Brutalist

Шилдэг баримтат кино: No Other Land

Шилдэг богино хэмжээний баримтат кино: The Only Girl in the Orchestra

Шилдэг нүүр будалт, үс засалт: The Substance

Шилдэг визуал эффект: Dune: Part Two

Шилдэг гадаад кино: I'm Still Here (Бразил)




Өнөөдөр хонь өдөр

17 цагийн өмнө