Улаанбурхан өвчний зургаа дахь тохиолдол лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Уг батлагдсан тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас 3-р сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу долоон сартай хүүхэд байна.
Иймд 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-3-р сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдана уу. Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу.