Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 28-наас өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжжээ.
Сар шинийн баярын өдрүүдэд эргүүл, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 5416 алба хаагч ажиллаж байна. Харин гудамж, авто замын хөдөлгөөнд зохицуулалт, хяналт шалгалтын чиглэлээр 614 цэгт 1810 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байгаа аж.