ВИДЕО: АНУ-ын хувийн компанийн сансрын хөлөг НАСА-гийн багажийг тээвэрлэн саран дээр амжилттай буужээ

ВИДЕО: АНУ-ын хувийн компанийн сансрын хөлөг НАСА-гийн багажийг тээвэрлэн саран дээр амжилттай буужээ

АНУ-ын "Firefly Aerospace" компанийн сансрын хөлөг ням гараг /2025.03.02/-т саран дээр амжилттай газардсан байна. Ингэснээр саран дээр амжилттай газардсан хоёр дахь хувийн компаниар "Firefly Aerospace" тодорч байна.

Тодруулбал, өнгөрсөн онд "Intuitive Machine" компани Одиссей сансрын хөлгөө саран дээр амжилттай газардуулж, саран дээр газардсан анхны хувийн компани болсон юм. Тэгвэл "Firefly Aerospace" компанийн бүтээсэн жижиг оврын автомашины хэмжээтэй энэхүү сансрын хөлөг НАСА-гийн туршилтад ашиглах 10 гаруй багажийг тээвэрлэн саран дээр амжилттай газарджээ. Сонирхуулахад, "Firefly Aerospace" болон НАСА-гийн хооронд байгуулсан гэрээ нь ойролцоогоор 100 сая ам,долларын өртөгтэй байжээ.

Эх сурвалж: BBC

ВИДЕО: 




Өнөөдөр хонь өдөр

14 цагийн өмнө