АНУ-ын цагаан ордонд саяхан /2025.02.28/ болсон Америкийн ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын "дуулиант уулзалт" дэлхий нийтийн анхаарал байна.
Учир нь дэлхий даяараа анхаарал тавин хүлээж байсан Д.Трамп, В.Зеленский нарын уулзалт амжилтад хүрээгүй тэд зөрчилдөж, улмаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй ширүүн үг хаялцсаны дараа В.Зеленский Цагаан ордоныг орхин явсан юм. Тэгвэв Цагаан ордонд болсон энэхүү дуулиант уулзалтын дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс цанаар гулгаж, амрахаар Вермонт мужид очиход нь Украиныг дэмжигчдийн жагсаал түүнийг угтан авсан байна.
Жагсагчид Ж.Д.Вэнсийг "нацист новш" хэмээн нэрлэж, түүнийг "урвагч" хэмээн буруутгаж, "Орос руу цанаар гулга" гэсэн бичиг барьсан байжээ.
Fox News агентлагийн мэдээлснээр Ж.Д.Вэнс анх цанын баазын ойролцоох дөрвөн одтой буудалд байрлахаар төлөвлөж байсан ч удалгүй тодорхойгүй газар руу нүүсэн байна.
Эх сурвалж: Fox news