Д.Трамптай хийсэн уулзалтын дараа В.Зеленский Английн Лондон хотыг зорьжээ

Д.Трамптай хийсэн уулзалтын дараа В.Зеленский Английн Лондон хотыг зорьжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн онгоц АНУ-ын "Эндрюс" нисэх хүчний баазаас Английн Лондон хот руу хөөрсөн гэж мэдээлжээ. Тодруулбал, В.Зеленскийн онгоц Лондонгийн Стэнстед нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 11.00 цагийн орчимд газардах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Учир нь маргааш /2025.03.02/ Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармерын зохион байгуулж буй Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад В.Зеленский оролцохоор Лондонд ирж байгаа аж.  Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болохын өмнө Британийн Худалдааны нарийн бичгийн дарга Д.Александр BBC агентлагийн "Any Questions" нэвтрүүлэгт оролцож, үг хэлэхдээ, АНУ-д болсон Д.Трамп, В.Зеленский нарын уулзалт "түгшүүр төрүүлж, эсэргүүцэл" төрүүлэхээс гадна "Бид бүгдийн сүүлийн 80 жилийн турш амьдарч байсан дэлхий ертөнц хэр зэрэг өөрчлөгдөж байгааг "хамгийн тод" харуулсан байна гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр могой өдөр

13 цагийн өмнө