Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долоодугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл өнөөдөр /2025.02.28/ болж өндөрлөсөн “Модон могой” жилийн сар шинийн баяр зориулсан хүчит 256 бөхийн барилдааны урилгыг Ө.Батзул агсны гэр бүл болох түүний эхнэр, хүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээж, тэдэнд хүндэтгэл үзүүлжээ.
Энэ талаар TV5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат өөрийн facebook хуудастаа, "Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд төрийн тэргүүн сар шинийн барилдааны урилга явуулсан юм байна. Бас хүндэтгэл үзүүлжээ. Сайхан санагдлаа Сайхан начин байсан даа" гэжээ.