ФОТО: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ

ФОТО: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх “Модон могой” жилийн сар шинийн баяр зориулсан хүчит 256 бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2025.02.28/ өндөрлөлөө.

Улсын баяр наадмын өнгийг тодорхойлдог гэдэг энэ жилийн сар шинийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын аварга О.Хангай найм даван түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Улсын заан М.Лхагвагэрэл долоо даван үзүүрлэлээ. Энэ жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны хоёр даваанд Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын аварга П.Бүрэнтөгс нар өвдөг шороодсон, олныг шуугиулсан барилдаан болж өндөрлөлөө. 

ФОТО: