XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан өнөөдөр /2025.02.28/Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ өдөр УДЭТ-ийн жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд “Ардын жүжигчин” цолоор шагнасан юм.
Жүжигчин Ж.Оюундарь "Ардын жүжигчин" цолоор шагнагдсаныхаа дараа "Аавынхаа нэрийг төрийн ордонд хоёр удаа дуудуулах маш сайхан байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.