Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.02.28/ төрийн дээд цол, одон, медаль гардуулсан.
Энэ үеэр УДЭТ-ийн жүжигчин Б.Шинэбаяр Алтангадас одонгоор шагнагдсан юм. Тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Сар шинийхээ босгон дээр энэ эрхэм хүндтэй шагналыг гардан авсандаа маш их баярлаж байна. Миний аавыг М.Баасанбуу гэж Өвөрхангай аймгийн харьяат хүн байдаг. Харин ээжийг Ш.Эрдэнэчимэг гэдэг Ховд аймгийн хүн бий. Аав, ээжийнхээ буян заяаг эдэлж, төрдөө үнсүүллээ гэж бодож байна. Би сэтгэл зүрхэндээ Л.Дэмидбаатар багштайгаа “цуг” энэ шагналыг авлаа гэж бодож байна. Багш минь амьд сэрүүн байсан бол нулимсаа барьж ядан, дэргэд минь байх байсан. Багш минь байгаагүй бол би өнөөдөр энд зогсохгүй байсан. Мөн үргэлж хамт байсан уран бүтээлчиддээ баярлаж явдагаа илэрхийлье" гэлээ.