Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.02.28/ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
XVII дугаар жарны элдэв эрдэнэт хэмээх модон жилийг тохиолдуулж тайз, дэлгэцийн олон дүрд өөрийн авьяас хөдөлмөрөө шингээж ажилсаныг нь өндөрөөр үнэлэн Монгол Улсын гавьяат жүжигчин, УДЭТ-ийн жүжигчин Ж.Оюундарыг Монгол Улсын ардын жүжигчин цолоор шагналаа. Тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Ардын жүжигчин боллоо" гэхэд "Аавынхаа нэрийг Төрийн ордонд хоёр удаа дуудуулж байна даа гэж бодсон. Драмын агуу их урлагт 40 гаруй жил ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж буйдаа үнэхээр их баяртай байна" гэсэн юм.
Мөн Сүхбаатар одонгоор У.Бямбасүрэнг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор Б.Энхмэнд, Ч.Галмаа, Алтангадас одонгоор УДЭТ-ийн жүжигчин Б.Шинэбаяр нарыг шагналаа.