Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны гурвын даваа 13.00 цагт эхэлнэ

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны гурвын даваа 13.00 цагт эхэлнэ

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2025.02.27/ эхэлсэн билээ.

Бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн начин А.Хишигдоржид, Улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн начин Б.Бат-Эрдэнэд, Улсын заан Б.Батмөнх аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт, Улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн заан Т.Батсүрэнд өвдөг шороодсон.

Бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр 13.00 цагт эхэлнэ. Гурвын даваанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд барилдах юм.