Чингис хаан музейн захиалгаар Италийн Флоренц хотод урласан долоон метр өндөртэй Чингис хааны алтадмал хөшөөг босгосон билээ.
Хөшөөг музейн есдүгээр давхарт буюу цаашид тахил, хүндэтгэлийн гэх танхимд байрлуулаад байгаа аж. Хөшөөний нээлт гуравдугаар сарын нэгэнд буюу Цагаан сарын шинийн 2-ны өдөр болох бөгөөд Чингис хааны алтан хөшөөний дор Төрийн гурван өндөрлөг золгохоор болжээ. Цаашид ч энэ шүтээн өргөөд төрийн золголт болж байх юм байна.