УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг өнөөдөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаана

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг өнөөдөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаана

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль хүртээж буй.

Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Алтангадас” одонгоор энгэрээ мялаахаар болжээ. Жүжигчин Г.Отгонцэцэг нь театр, киноны урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг амжилттай бүтээсэн уран бүтээлч юм.

Театрын тайзнаа тэрбээр:

  • "Парисын дарь эхийн сүм" Эсмиральдо,
  • "Нора" Нора,
  • “Бүүвэй” Нандин,
  • “Эсрэг дурлал” Фүжицүбо хатан,
  • "Сычуаны сайн хүн” Шин хатагтай,
  • "Манекен” Барбара,
  • “Эсрэг дурлал” Фүжицүбо хатан,
  • "Тэнгэрийн хүү" Шунхуй хатан,
  • “Ромео, Жульетта” Хатагтай Капулетти зэрэг гол болон туслах 30 гаруй дүрийг чадварлагаар амилуулсан нэгэн юм.