Сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал амрах шийдвэр гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн газраас тухайн өдрүүдэд амралтын цагийн горимоор ажиллах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр сар шинийн баяраар өдөрт 947 автобус иргэдэд үйлчлэх аж. Харин ажлын өдрүүдэд 1100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна.
