Жагсаалын үеэр Төв талбай руу автомашинтай нэвтэрсэн иргэний үйлдэлд прокурор хэрэг нээхээс татгалзжээ

Жагсаалын үеэр Төв талбай руу автомашинтай нэвтэрсэн иргэний үйлдэлд прокурор хэрэг нээхээс татгалзжээ

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон жагсаалын үеэр нэгэн иргэн Төв талбай руу машинтай дайрч орсон байдаг. Улмаар тухайн иргэний үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, шалгаж байсан юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орсон этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан иргэн байсан. Хэрвээ Герман улсад болсон шиг жагсаал дундуур орж ирж, олон хүнийг дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь үзэж, Цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэдгийг тодотгож байсан юм. 

Тэгвэл прокуророос тухайн асуудалд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл жагсаалын үеэр Төв талбай руу нэвтэрсэн иргэнд хуулийн хариуцлага хүлээлгээгүй аж.