Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ улсын арслан Ц.Бямба-Отгоноор хоёр давлаа

Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ улсын арслан Ц.Бямба-Отгоноор хоёр давлаа

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдрийн онцлох барилдаан нь аймгийн начин Б.Бат-Эрдэнэ улсын арслан Ц.Бямба-Отгоноор хоёр давсан явдал байлаа. Тэрбээр, Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхангай” дэвжээний бөх юм.