Аймгийн начин А.Хишигдорж улсын аварга П.Бүрэнтөгсөөр хоёр давлаа

Аймгийн начин А.Хишигдорж улсын аварга П.Бүрэнтөгсөөр хоёр давлаа

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдрийн онцлох барилдаан нь аймгийн начин А.Хишигдорж улсын аварга П.Бүрэнтөгсөөр хоёр давсан явдал байлаа. Тэрбээр, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат аймгийн начин бөгөөд 2023 онд Багануур дүүргийн баяр наадамд амжилттай барилдаж аймгийн начин цол хүртэж байжээ.