Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Ч.У-с "Ч:37 чиглэлийн 1-078 гарааш дугаартай автобусны жолооч орж ирсэн зорчигч болгонтой хэрэлдээд "Та нараас болж стресстээд байна" гэж уурлаад байна. Арга хэмжээ авч өгнө үү" гэх гомдол иржээ. Энэ дагуу 1-078 гарааш дугаартай автобусны жолооч В.С-т Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д зааснаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон байна.
