Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Сар шинийн баярын өдрүүдээр дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
- Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
- Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
- Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
- Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
- Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
- Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх