Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ны өдрийг дуустал ном хурна

Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ны өдрийг дуустал ном хурна

Цагаан сарын баярын өдрүүдэд Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ны өдрийг дуустал ном хурах юм байна.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэхдээ, “Хурал ном хоёр хэсгээс бүрдэж байгаа. Хуучин номын хурал буюу цагаан сарыг угтаж хурал хурдаг. Хуучин номын хурал дээр Сор залах, Цэдэрлхам ном хурах гэх мэт тусгай хурал номын зан үйлүүд явагдана. Ерөөлийн хурал шинийн 1-15-ныг хүртэл явагддаг. Энэ номын үйл ажиллагааг эрт дээр үеэс Гандантэгчэнлин хийдэд хурж ирсэн. Энэ жил өмнөх жилүүдийн адил ном хурах үйл ажиллагаа явагдана.

  • Харин цагаан сараар онцлох зүйл нь энэ жил Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар лхаарамба Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр олон нийтэд зориулсан номын айлдвал хийнэ. Энэ номын айлдвар хоёр хэргээс бүрдэж байгаа. Эхнийх нь Бурхан багшийн “Намтар цадиг”-аас айлдана. Нөгөөх нь “Насны авшиг” айлдана.
  • Дараа нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр номын айлдвар айлдана. Энэ нь гуравдугаар сарын 16-ны өдөр болно. Энэ өдөр дэд хамба “Билгүүний зүрхэн судар” гэдэг номыг тайлбарлана. Энэ ном нь Бурхан багшийн айлдсан сургууль номын гол охь шим болох хоосон чанарыг  тайлбарлаж буй ном юм.

Мөн сар шинийн өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд шинийн 1-15-ныг хүртэл өдөр бүр үдээс хойш 14:00 цагаас цагаан сарын хурал ном хурна. Номын айлдвар явагдана.