XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Дундговь аймгийн хошой аварга малчин өрх, аварга малчин өрх, аварга саальчин, аварга тэмээчин, аварга тариаланч өрхүүд болон алдарт уяачдыг тодруулж, шагналыг гардууллаа.
Тодруулбал орон нутгийнхаа мал аж ахуй, газар тариалангийн салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдыг тодруулсан юм. Дундговь аймгаас улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 9 тодорсон бол аймгийн хошой аварга малчин өрх 10, аварга малчин өрх 60, аварга саальчин 15, аварга тэмээчин 5, аварга тариаланч 3, алдарт уяач 40 тодорсон байна.
ВИДЕО: