Тээврийн цагдаагийн албаны алба хаагчийг автомашинаараа чирч, явж байгаа бичлэг өчигдөр орой /2025.02.26/ цахим орчинд цацагдсан.
ВИДЕО:
ВИДЕО: Хууль сахиулагчийг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээрээ чирч хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн жолоочийг шалгаж байна https://t.co/AbOJ67x0eO pic.twitter.com/YOzClGXgf2
— iSee.mn (@iSee_MN) February 27, 2025
Тухайн бичлэгт ТЦА-ны дүрэмт хувцастай нэг алба хаагч 16-29 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын хаалгыг ойлгон зогсох бөгөөд энэ үеэр тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байдаг. Гэсэн ч алба хаагч тус тээврийн хэрэгслээс зүүгдсэн хэвээр хэсэг замыг туулж байгаа нь гардаг. Тэгвэл Баянголын нэгдүгээр хэлтэст тус хэргийг шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн жолоочийг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэдгээр шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.