Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Их, бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Их, бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

Шинэ Зеланд улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн Сайд Ноён Уинстон Питерс тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2025 оны хоёрдугаар сарын 27-28-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.