XVII жарны Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос ахмад аваргууд болон 70-аас дээш настай улсын цолтой бөхчүүд, 75-аас дээш настай жаяг дэгийн багийн гишүүд болон МҮБХ-ны ахмад ажилчдаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд холбооны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар оролцож
- Дархан аварга Х.Баянмөнх,
- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ,
- Улсын арслан Ж.Хайдав,
- Улсын заан З.Дүвчин,
- Улсын заан Д.Лхагвасүрэн,
- Улсын заан Ч.Гочоосүрэн,
- Улсын харцага Д.Сэрээтэр,
- Улсын харцага Ц.Юүвээ,
Улсын начин Д.Баатаржав, С.Жамц, А.Норов, Б.Онх, Г.Жалам, Р.Даваадалай, М.Мижиддорж, Д.Шоовдойхүү, Д.Нэмэхбаяр нарын ахмад бөхчүүдэд "Цолны хишиг"-ийг сар шинийн бэлгийн багцын хамт хүндэтгэл үзүүллээ.
МҮБХ энэ оноос сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг сэргээж дүнг дөрөв дахин өсгөснөөр цол, амжилтыг харгалзан 550,000- 3,200,000 төгрөгийг нийт 79 ахмад бөх, жаяг дэгийн багийн гишүүдэд олгож буй аж. Өнөөдөр 14.00 цагаас 60-аас дээш настай ахмад бөхчүүддээ цолны хишгийг олгох юм байна.