БНХАУ-ын иргэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-05-нд /2024.12.04-2014.12.05/ шилжих шөнө "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын хоёр иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар Хятадын нэг иргэний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан байдаг. Тус хэрэгт БНХАУ-ын хоёр, Монгол Улсын хоёр иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм.
Тэгвэл тухайн нэр бүхий иргэдийг бүх насаар нь хорих зүйл ангиар яллаж, хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
Тодруулбал, "Хүнийг онц хэрцгийгээр алах" буюу Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, "Хүнийг барьцаалах" буюу Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Ингэхдээ тухайн хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хэргийг шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг прокурорын саналаар тухайн үед Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд эл хугацааг сунгаж, тэднийг хорьсон хэвээр байгаа аж.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт "Хүнийг онц харгис хэрцгийгээ ралсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ. Мөн хуулийн 13.3 дугаар зүйл. 2.2 дахь хэсэгт хоёр, түүнээс олон хүнийг барьцаалж; 2.3-д "зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж тус тус заажээ.