Улаанбурхан өвчний дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэж ХӨСҮТ-ээс өчигдөр /2025.02.26/ мэдээллээ.
Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн ба тус чиглэлийн зорчигчид болох сэжигтэй тохиолдол Монгол-Оросын 3-р сургуульд явдаг өгүүлэмжтэй байна. Иймд тус сургуулийн багш, сурагч, ажилчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагийн хооронд ЯАРАЛТАЙ ирж хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.