ШШГЕГ арилжааны банкнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ

ШШГЕГ арилжааны банкнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, арилжааны банкнуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, Төрийн банкны Бизнес хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Сугар, Хаан банкны Байгууллагын харилцааны газрын захирал Т.Агваан болон холбогдох албан тушаалтнуудын төлөөлөл оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд шүүхээс эрх ашиг, сонирхол нь зөрчигдөж хохирсон хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, өөрт холбогдох мэдээллийг харах, шалгах, шийдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, Арилжааны банкнуудын Corporate getaway үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлөх, төлбөр авах цахим банкаар гүйлгээ хийх, Шүүхийн шийдвэрийн төлбөр цэсийг мобайл апплейкшны Төрийн үйлчилгээ цэсэнд байршуулж, 3 дугаар сараас үйлчилгээг нэвтрүүлэхээр боллоо. Ингэснээр иргэн заавал банк болоод шийдвэр гүйцэтгэх газар очихгүйгээр цахимаар төлбөрийн гүйлгээг хийх боломж бүрдлээ.