Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан хэргээр 15 жил хүртэлх хорих ял сонссон Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарын хэргийг Дээд шүүх өнөөдөр /2025.02.26/ хэлэлцэхээр товлоод байсан билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Учир нь шүүгдэгч нараас шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулсан байна.
Эргэн сануулахад, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Алтанхуягт анхан шатны шүүхээс оноосон 16 жилийн хорих ял оноосныг 13 жил, 1 сар, 22 хоногийн хорих ял болгон өөрчилсөн байдаг. Харин шүүгдэгч Б.Хулансамбууд анхан шатны шүүхээс 16 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 15 жил, 02 сарын хорих ял болгон, шүүгдэгч Б.Ууганзаяад анхан шатны шүүхээс оноосон 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 7 жил, 08 сарын хорих ял болгон өөрчилсөн байдаг.