Гэр болон автомашинаасаа бууз, ууц, цагаан идээгээ хулгайд алджээ

Гэр болон автомашинаасаа бууз, ууц, цагаан идээгээ хулгайд алджээ

Сар шинийн баяр ойртож буйтай холбоотойгоор ууц, өвчүү, бууз зэрэг хулгайд алдагдах явдал цөөнгүй гардаг.

Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн дэвсгэрээс тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэл, монгол гэрээс бууз, ууц, цагаан идээгээ хулгайд алдсан хэрэг гарсан байна. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах айлын ууц, хэвийн боов, дээл алдагдсан хэрэг ч цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Иймд иргэд “Сар шинийн баяр”-ын эдгээр өдрүүдэд хаалга, цоожны бүрэн бүтэн байдлаа шалгаж, ойр дотны хэн нэгэн сайтар захиж, монгол гэр, сууцны үүдны амбаар зэргийг ил цоожоор цоожлохгүй байх зэрэг зүйлийг анхаарч хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

Ташрамд өгүүлэхэд, Сар шинийн баяраар мөнгөн эдлэл, аяга, үстэй дээл, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг хулгайд алдагдах тохиолдол ихээр гардаг тул цагдаагийн байгууллагаас  “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн юм.