Энэ сарын 21-ний өдөр орон нутгийн цагдаагийн газарт 70 орчим насны хоёр иргэн ахуйн хүрээнд архидан согтуурч нэгнийхээ амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Нэгхэн хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад баарны гадаа зодуулсан, хамт архи ууж байсан хүндээ хутгалуулсан, согтуу явж байгаад дээрэмдүүлсэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг ЦЕГ-аас зөвлөлөө.