"Угаартаж амиа алдсан 6 хүний хувийн мэдээллийг задруулсан" гэх иргэн Б нарын хоёр хүнийг шалгах ажиллагаа үргэлжилж байна

"Угаартаж амиа алдсан 6 хүний хувийн мэдээллийг задруулсан" гэх иргэн Б нарын хоёр хүнийг шалгах ажиллагаа үргэлжилж байна

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан. Улмаар уг хэргийн хохирогч нарын мэдээлэл ил цацагдаж, уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. 

Тэгвэл тус хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Энэ талаар Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Цагдаагийн байгууллага болон төрийн эрх бүхий байгууллага мэт мэдээллийг тараасан хэрэгт иргэн Б, Б гэх хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжлээд явж байгаа. Цаашид прокурор, шүүхэд шилжиж хэргийг шийдвэрлэнэ" гэлээ.