Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцэн шийдвэрээ гаргаад байгаа билээ.
Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Алтанхуягт анхан шатны шүүхээс оноосон 16 жилийн хорих ял оноосныг 13 жил, 1 сар, 22 хоногийн хорих ял болгон өөрчилсөн байдаг. Харин шүүгдэгч Б.Хулансамбууд анхан шатны шүүхээс 16 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 15 жил, 02 сарын хорих ял болгон, шүүгдэгч Б.Ууганзаяад анхан шатны шүүхээс оноосон 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 7 жил, 08 сарын хорих ял болгон өөрчилсөн байдаг.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчид дээрх шийдвэр, магадлалд гомдол гаргаж, Улсын Дээд шүүхэд хандсан байна. Уг гомдлыг Улсын Дээд шүүх яг одоо хэлэлцэж байгаа аж. Шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.