Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Шинэ хороолол” 24 дүгээр байрны хажуу талын бохирын нүхэнд /ангийн байрлалаас баруун зүгт 3 км/ суудлын автомашин замын хажуугийн бохирын ухсан нүхэнд унаж, нэг иргэн гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 08:32 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Prius Alpha” загварын суудлын автомашин замын хажуугийн шугам солих зориулалтаар ухсан 4х8 метрийн хэмжээтэй, 3 метрийн гүнтэй нүхэнд унаж, иргэн У /37 настай, эмэгтэй/ автомашинаас гарах боломжгүй байсныг эсэн мэнд гаргаж, ЯТТТөвд хүлээлгэн өгчээ.