Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн ‘’Баруун өлөнт” автозамын гүүрнээс суудлын автомашин унаж 2 зорчигч төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг өнөөдөр /2025.02.26/ өглөө 06:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Crown” загварын суудлын автомашин 4 зорчигчтой гүүрний баруун талын жалга руу унаж, 2 иргэн автомашины арын суудалд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.