Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарч, Улаанбаатарт 0 градус орчим байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарч, Улаанбаатарт 0 градус орчим байна

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -0...-5 градус хүйтэн байна. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.