Сар шинийн бөхийн барилдааны тасалбар дуусжээ

Сар шинийн бөхийн барилдааны тасалбар дуусжээ

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан үргэлжилж байна.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны 10:00 цагт Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг shoppy.mn сайтаар борлуулж эхэлсэн ч дууссан байна. Сар шинийн бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх барилдах бөгөөд нэг, хоёрын даваа энэ сарын 27-нд, 3-8-ын даваа 28-нд үргэлжилнэ. Түүнчлэн сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүд сонгон шалгаруулах сорилго барилдаан энэ сарын 26-нд болох бөгөөд хоёр давсан 200 бөх улс, аймгийн цолтнуудын барилдаанд барилдах эрхтэй болох аж.