Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Мексикийн тамирчин П.Б.Родригесын эсрэг хийж өрсөлдөгчөө 6 дугаар раундад хүнд цохилтоор буулган авсан юм. Ингэснээр Э.Цэндбаатар WBA холбооны төв Азийн зургаа дахь аваргын бүсээ зүүсэн юм. Тэрбээр дэлхийн мэргэжлийн боксын холбооны шилдэг 16-р байрт эрэмбэлэгджээ.
