Сар шинийн баярын өдрүүдэд хүйтэн салхитай байна

Сар шинийн баярын өдрүүдэд хүйтэн салхитай байна

Ойрын өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн /2025.02.25/ хүйтний эрч суларч, нийт нутгаар харьцангуй дулаарах төлөвтэй байгаа юм. Тухайлбал, говийн нутгаар 0-4 хэм хүртэл дулаан байгаа бол Завхан, Увс, Хөвсгөлийн нутгаар 17-23 хэм хүйтэн байна. Бусад нутгаар 5-11 хэмийн хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээ. Харин энэ сарыг дуустал зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай байна. Мөн гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд нийт нутгаар 3-8 хэмээр хүйтрэх төлөвтэй байгаа аж.

Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй. Хоёрдугаар сарын 28 болон гуравдугаар сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.

Хоёрдугаар сарын 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байгаа юм.