LIVE: "Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

LIVE: "Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Ногоон автобусны” гэх хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2025.02.24/ эхэлсэн.

Ес дэх удаагаа болж буй шүүх хурлаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан яллагдагч А.Ганхуягаас авсан мэдүүлгүүдийг шинжлэн судлуулж, Д.Энхтайван, Ц.Цэрэндолгор нарын гэрчийн мэдүүлэг, Д.Сумъяабазарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ХХЕГ-аас ирүүлсэн лавлагааны хариуг зэргийг шинжлэн судлуулах аж. Хурал өчигдрийн 11.00 цагт эхэлсэн бөгөөд түр завсарлаж, өнөөдөр үргэлжилж байна. 

Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

ШУУД ҮЗЭХ: