XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан Улаангом суманд боллоо.
Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Увс нуур" галын бөх, Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-ийн 0311-р анги, "Ундарга Увс", "Хоовоо центр" компаниудын бөх, Улсын начин О.Түмэн үзүүрлэлээ. Их шөвөгт Түргэн сумын харьяат, Увс аймгийн Онцгой байдлын газар, "Бат Стандарт" ХХК-ийн бөх, аймгийн арслан Б.Нямсамбуу, Тэс сумын харьяат "Хилчин" спорт хороо, ХЦ-ийн 0208-р анги, "Увс нуур" галын бөх, аймгийн арслан Д.Цэнд-Аюуш нар үлдлээ.
Харин дунд шөвөгт Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, Г.Цоггэрэл, Аймгийн заан Т.Төгсжаргал, Т.Батсүрэн нар шалгарсан юм.