Шатрын эмэгтэйчүүдийн "Гран при" тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул 3.5 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж байна

Шатрын эмэгтэйчүүдийн "Гран при" тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул 3.5 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж байна

Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн "Гран при" тэмцээний гуравдугаар цуврал Монакогийн вант улсын Монте Карло хотноо энэ сарын 17-28-ны өдрүүдэд болж буй. 

Энэхүү тэмцээнд Монголоос шатрын их мастер Б.Мөнгөнтуул оролцож, зургаан өргийн дараагаар 3.5 оноотойгоор хоёрдугаарт явж байна. Тэмцээнийг дөрвөн оноотой Оросын Екатерина Лагно тэргүүлж байгаа бол Александра Горячкина 3.5 оноогоор манай тамирчинтай зэрэгцэж байна. 

Б.Мөнгөнтуул тэмцээний үеэр зохион байгуулагчдад өгсөн ярилцлагадаа 1993 онд зургаан настай байхдаа оролцсон хамгийн анхны олон улсын тэмцээний эхний өрөгт А.Костенюктой таарч тоглон хожигдсон тухай дурсамжаа хуваалцжээ. Б.Мөнгөнтуул өнөөдөр Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглоно. 600 мянган еврогийн шагналын сантай энэ тэмцээнд түрүүлсэн шатарчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.