Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны 10:00 цагт улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны тасалбарыг shoppy.mn сайтаар худалдаалах аж. Сар шинийн барилдааны нэг, хоёрын даваа энэ сарын 27-нд, 3-8-ын даваа 28-нд үргэлжилнэ. Түүнчлэн сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүд сонгон шалгаруулах сорилго барилдаан энэ сарын 26-нд болох бөгөөд хоёр давсан 200 бөх улс, аймгийн цолтнуудын барилдаанд барилдах эрхтэй болох аж. Харин өнөөдөр эхлэх Дашчойлин хийдийн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд 300 бөх бүртгүүлжээ.