Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу 586 бөхийн барилдаанаар үргэлжилж байна.
Тэгвэл маргааш 10:00 цагт улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны тасалбарыг shoppy.mn сайтаар худалдаалах аж. Сар шинийн барилдааны нэг, хоёрын даваа энэ сарын 27-нд, 3-8-ын даваа 28-нд үргэлжилнэ. Түүнчлэн сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүд сонгон шалгаруулах сорилго барилдаан энэ сарын 26-нд болох бөгөөд хоёр давсан 200 бөх улс, аймгийн цолтнуудын барилдаанд барилдах эрхтэй болох аж. Харин маргааш эхлэх Дашчойлин хийдийн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд 300 бөх бүртгүүлсэн бөгөөд тасалбарын үнэ 15000, 30000 төгрөгөөр худалдаалж байна.