16 настай ОУХМ О.Эрхэс усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа

16 настай ОУХМ О.Эрхэс усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа

Малайз улсын Куала Лумпур хотноо “60th MILO/MAS MALAYSIA AGE GROUP” тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 2025 оны долоодугаар сард Сингапур улсад зохиогдох усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох өндөр чансаатай тэмцээн юм. 

Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 6 тамирчин өрсөлдсөнөөс "Сэлэм загас” клубын тамирчин, ОУХМ Э.Эрхэс 50 метрийн араар даллах сэлэлтээр 25.79 амжилт үзүүлж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Э.Эрхэс нь Монголын тамирчдаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ албан ёсоор авсан усанд сэлэлтийн анхны багөөд хамгийн залуу  тамирчин болж байна.