Гуравдугаар сарын эхний 7 хоног бүх хүүхдүүдэд музейг үнэ төлбөргүй үзүүлнэ

Гуравдугаар сарын эхний 7 хоног бүх хүүхдүүдэд музейг үнэ төлбөргүй үзүүлнэ

Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор манай улс 0-16 насны бүх хүүхдэд, төрийн болон орон нутгийн бүх музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг билээ.

Тун удахгүй буюу сар шинийн дараа гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар  эхэлнэ. Нээлттэй өдрүүд арга хэмжээний үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгарч, энэ өдрүүдэд бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдэг.

Тиймээс олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тул эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцож, том хүмүүстэй шахцалдан музей үзэх шаардлагагүйг Чингис хаан Үндэсний музейн зүгээс анхааруулж байна.  

"Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа музейгээ хэдэн ч удаа үзэж болох бөгөөд,  эцэг, эхчүүд, багш нар хүүхдээ дагуулан ирж музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялаарай.